AI зураг сэргээлт

Хуучин зургаа шинэ мэт, 4K чанартай болго

Бүдгэрсэн, үрчийсэн, бүрзгэр гэр бүлийн зургаа оруулаарай. Үр дүнг үнэгүй хараад, таалагдвал ердөө 2,000₮-өөр 4K-аар татаж аваарай.

  • Төлбөрөө зөвхөн таалагдвал төлнө
  • QPay — бүх банкны аппаар
  • 1 минутад бэлэн

Хуучин цаасан зургийг утсаараа гэрэл сайтай газар, шулуун дээрээс нь авбал хамгийн сайн гарна.

Хэрхэн ажилладаг вэ?

  1. 1

    Зургаа оруулна

    Хуучин зургаа утсаараа зураад эсвэл скан хийгээд оруулна.

  2. 2

    Үнэгүй харна

    AI зургийг сэргээх, хуучин болгох эсвэл цээж зураг гаргана. Үр дүнг үнэгүй харна.

  3. 3

    QPay-ээр төлнө

    Таалагдвал 2,000₮-ийг дурын банкны аппаар төлнө.

  4. 4

    4K-аар татна

    Усан тэмдэггүй, хэвлэхэд бэлэн 4K зургаа шууд татаж авна.

Сэргээх

Зураас, толбо, урагдлыг арилгаж, бүрзгэр царайг тодруулна. Хүсвэл хар цагаан зургийг өнгөтэй болгоно.

Хуучин болгох

Өнөөгийн зургаа 1920–2010 оны аль ч үед авсан мэт болгоно: хальс, өнгө, хувцас, орчин.

Цээж зураг

Ямар ч зургаас тухайн үеийн гэрэл зургийн студид авахуулсан мэт цээж зураг гаргана.

Нийлүүлэх

Өөрийн болон аав, ээжийнхээ зургийг нэгтгэж, хамтдаа авахуулсан мэт гэр бүлийн зураг болгоно.

Түгээмэл асуулт

Ямар зураг хамгийн сайн гарах вэ?

Хүний царайтай хөрөг, гэр бүлийн зураг хамгийн гайхалтай сайжирна. Маш их урагдсан эсвэл хэсэг нь алга болсон зургийг бүрэн сэргээх боломжгүй байж болно — тиймээс эхлээд үнэгүй харж шалгаарай.

Хар цагаан зургийг өнгөтэй болгож болох уу?

Болно. "Сэргээх" горимд "Өнгөтэй болгох"-ыг чагтлаарай — AI бодит, тухайн үедээ тохирох өнгө оруулна. Чагтлахгүй бол хар цагаан зураг хар цагаанаараа үлдэнэ.

"Хуучин болгох", "Цээж зураг" яаж ажилладаг вэ?

Он сонгоход AI тухайн үеийн гэрэл зургийн хальс, өнгө, гэрэлтүүлэг, хүсвэл хувцас, үс засалтыг дуурайлгана. Хүний царайг таних боломжтойгоор хадгална. Үр дүнг төлбөр төлөхөөс өмнө үнэгүй харна.

Царай өөрчлөгдөхгүй юу?

AI царай бүрийг эх зургаас нь тасдаж аваад "энэ хүн яг ийм" гэсэн лавлагаа болгон ашигладаг тул нүд, хамар, үрчлээ, нас зэргийг хадгална. Царай тод, том харагдах зураг оруулбал хамгийн сайн гарна. Таалагдахгүй бол төлөх шаардлагагүй.

Миний зураг хаана хадгалагдах вэ?

Зөвхөн боловсруулахад ашиглаад 72 цагийн дараа серверээс бүрмөсөн устгана. Бусдад харуулахгүй, дамжуулахгүй.

Төлсөн ч алдаа гарвал яах вэ?

Таны төлбөр бүртгэгдсэн хэвээр үлдэх тул "Дахин оролдох" товч дарж үргэлжлүүлнэ. Нэг захиалгад дахин төлөх шаардлагагүй.